Хөгшрөлтийн эсрэг арьс арчилгаа

2025-12-03

Anti-aging арьс арчилгаа гэж юу вэ?

Anti-aging арьс арчилгаа гэдэг нь арьсны хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулах, багасгахад зориулагдсан тусгай найрлагатай нүүрний арчилгааны бүтээгдэхүүн болон эмчилгээг хэлдэг.

Эдгээр арчилгааны гол тулгуур нь арьсыг хортой нарны хэт ягаан туяанаас хамгаалах боломжтой нарны тос юм.

Мөн ихэвчлэн ретинол, витамин C зэрэг идэвхтэй найрлагууд багтдаг. Эдгээр нь коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэхэд тусалдаг.

Өнөө үед арьсанд илүү зөөлөн нөлөөтэй, байгалийн гаралтай хувилбарууд олон бий. Тухайлбал, хүчтэй антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй Immortelle цэцэг нь арьсны бүтэц, уян хатан байдлыг сайжруулахад өндөр үр дүнтэй.

Наснаасаа өмнөх хөгшрөлтөөс хэрхэн сэргийлэх вэ?

Anti-aging арьс арчилгааг хэдэн наснаас эхлэх ёстой вэ?

Ихэнх хүмүүс anti-aging бүтээгдэхүүнийг 40–50 наснаас хэрэглэдэг гэж ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ хамгийн зөв эхлэх нас — 25.

Яагаад 25 вэ?

Учир нь энэ насанд урьдчилан сэргийлэх арчилгаа хамгийн их үр нөлөөтэй. Арьсандаа эртнээс анхаарах нь нарийн үрчлээ, уян хатан чанар алдагдах, гундах зэрэг шинжийг хожуу илрүүлдэг.

Энэ нь төвөгтэй дэглэм барих шаардлага гэсэн үг биш. Арьсандаа тохирох үндсэн бүтээгдэхүүн сонгож, юуны өмнө нарны тосоо өнжиж болохгүй.

Арьс арчилгаанд бол урьдчилан сэргийлэлт нь асуудал үүссэний дараа засахаас хамаагүй хялбар. Одоо арчилгаандаа анхаарвал ирээдүйн танд хамгийн том бэлэг болно.

Anti-aging арчилгааг хэрхэн хэрэглэх вэ?

Anti-aging дэглэм нь өглөө ба оройн 2 үе шаттай байх нь хамгийн үр дүнтэй.

ӨГЛӨӨНИЙ ANTI-AGING АРЧИЛГАА

1. Нүүрээ цэвэрлэх

Сэрээд арьсандаа тохирсон зөөлөн цэвэрлэгчээр угааж, бүлээн усаар зайлаад зөвхөн нүүрэндээ хэрэглэдэг алчуураар зөөлөн дарж хуурайшуулах.

2. Тонер хэрэглэх

Тонер нь цэвэрлэгээний дараах арьсны pH-г тэнцвэржүүлж, дараагийн шатны бүтээгдэхүүнийг илүү сайн шингээдэг.

3. Серум түрхэх

Серум нь идэвхтэй найрлага ихтэй тул арьсанд түргэн нэвчиж, өдрийн турш бохирдол, UV туяа, чөлөөт радикалаас хамгаална.

4. Зовхины тос

Зовхи орчмын арьсны хаван бууруулж, хар хүрээ багасгаж, илүү сэргэлэн харагдуулахад тусална.

5. Чийгшүүлэгч

Арьсны чийгийг нөхөж, хамгаалах давхаргыг бэхжүүлснээр өдрийн турш бохирдол, тоосжилт, цочролоос хамгаална.

6. Нарны тос түрхэх

Өглөөний арчилгааны хамгийн чухал алхам. Доод тал нь SPF 30, гадаа удаан байх бол SPF 50 хэрэглээрэй.

Мөн уншаарай: Нүүрэн дээрх үрчлээг багасгах үр дүнтэй арга

ОРОЙН ANTI-AGING АРЧИЛГАА

1. Давхар цэвэрлэгээ

Өдөржин хуримтлагдсан тос, бохирдлыг арилгахын тулд эхлээд тосон суурьтай цэвэрлэгч (мицелляр ус эсвэл cleansing oil), дараа нь усан суурьтай цэвэрлэгч ашиглах.

2. Гуужуулалт

Арьсны үхэжсэн эсийг зөөлөн гуужуулна. AHA/BHA агуулсан бүтээгдэхүүн эсвэл хөнгөн скраб ашиглаж болно.

⚠ Гуужуулалтыг өдөр бүр хийхгүй — долоо хоногт 1–2 удаа тохиромжтой.

3. Тонер эсвэл эссенц

Цэвэрлэгээний дараа арьсны pH-г тэнцвэржүүлж, чийгийг нөхөж, дараагийн алхмуудын шингээх чадварыг сайжруулдаг.

4. Anti-aging серум хэрэглэх

3–4 дуслыг алганд авч зөөлөн тарааж түрхэнэ.
Эмзэг арьстай бол immortelle зэрэг байгалийн гаралтай орц илүү зохимжтой.

5. Зовхины тос

Зовхи орчмын арьс хамгийн түрүүнд хөгширдөг тул орой бүр заавал тэжээл өгч, тайвшруулна.

6. Чийгшүүлэгч

Бүх шатны чийгийг түгжиж өгөх эцсийн алхам. Гадагш чиглэсэн дээш хөдөлгөөнөөр массажлан түрхэнэ.

7. Тосон түрхлэг (face oil) — нэмэлт алхам

Арьсыг гүн чийгшүүлж, булбарай, гэрэлтсэн болгох нэмэлт арчилгаа.


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах