Хувийн өнгөө хэрхэн тодорхойлох вэ
2025-12-07Өөрийн өнгөө тодорхойлох нь арьсны дотоод өнгөө (undertone) тодорхойлж, улмаар улирлын өнгөний ангилал (Хавар, Зун, Намар, Өвөл)-д тохирох палеттаа сонгох үйл явц юм. Энэ нь хувцас болон будалт сонгоход илүү зохицолтой, зөв төрх бүрдүүлэхэд тусалдаг. Ихэвчлэн будалтгүй, цэвэр нүүрэнд, байгалийн гэрэлд хийдэг.
1. Арьсны Undertone-оо тодорхойлох (Үндсэн алхам)
✔ Vein Test — Судасны өнгөөр шалгах
Бугуйн судасаа байгалийн гэрэлд харах:
Хөх/ягаан судал → Хүйтэн undertone
Ногоовтор судал → Дулаан undertone
Аль нь ч тод биш, холилдсон → Төвийг сахисан/Олив undertone
✔ Jewelry Test — Алт/Мөнгөн эдлэлээр шалгах
Алт болон мөнгөний эдлэлийг нүүр орчим барих:
Алт нь илүү зохидог → Дулаан undertone
Мөнгө нь илүү зохидог → Хүйтэн undertone
✔ Fabric Test — Даавуугаар шалгах
Цагаан (cool) болон крем/беже (warm) өнгийн даавууг нүүрэндээ ойртуулж харах:
Цагаан өнгө дээр царай илүү цэвэр харагдана → Хүйтэн undertone
Крем/беже дээр илүү зөөлөн, ууссан харагдана → Дулаан undertone
✔ Sun Test — Наранд хэрхэн борлодгоор шалгах
Амархан түлэгддэг → Хүйтэн undertone
Амархан борлоддог → Дулаан undertone
Эхлээд бага зэрэг түлэгдэж, дараа нь борлоддог → Төвийг сахисан undertone
2. Улирлын өнгөө тодорхойлох (Warm vs. Cool)
- Дулаан улирал — Хавар / Намар
Арьс, нүдэнд шаргал, алтлаг, тоорын төрлийн дулаан өнгө давамгай. Зохимжтой өнгөнүүд:
- Газарын өнгө (earth tones)
- Улаавтар, улбар шар, дулаан ногоон
- Шар, тоорын өнгө
- Хүйтэн улирал — Зун / Өвөл
Арьсанд ягаавтар, цэнхэр, розов өнгө илүү ажиглагдана. Зохимжтой өнгөнүүд:
- Цэнхэр, ягаан, нил ягаан
- Хүйтэн ногоон
- Jewel tones (тод, гүн өнгүүд)
3. Улирлаа нарийвчлах (Brightness / Depth)
✔ Draping — Өнгөөр “драп” хийж шалгах
Байгалийн гэрэлд, будалтгүйгээр нүүрний ойролцоо өөр өөр өнгийн даавуу тавьж харах:
Жигд, тод өнгө дээр царай амилж, нүд гялалздаг бол → Bright/Clear (Хавар / Өвөл)
Зөөлөн, бүдэг өнгөнүүдтэй уусч зохицдог бол → Soft/Muted (Зун / Намар)
✔ Contrast — Төрхийн ялгарал
Үс, нүд, арьсны өнгө хоорондоо их ялгаатай → Өвөл / Хавар
Ялгарал багатай, зөөлөн төрхтэй → Зун / Намар

